Баянхөндий уурхай нь олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулж, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн уул уурхайн шилдэг жишгийг тогтоохыг зорин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн шинэ үе

Баянхөндий уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орж, 2025 оны есдүгээр сард анхны бүтээгдэхүүнээ Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан. Өнөөдөр уурхайн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна.

Эрдэнэ Монгол ХХК нь Баянхөндий алтны уурхайг эзэмшиж, үр ашигтайгаар ашиглан Монгол Улсын уул уурхайн салбарт тогтвортой үнэ цэнэ, өгөөжийг бий болгож байна

Тус уурхай нь үйлдвэрлэлийн шатанд шилжин, Монгол Улсын алтны салбарын өсөлт, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Шинэ мэдээлэл

Нийгмийн хариуцлагын хүрээнд

Байгаль орчин

Усны нөөцийг дахин ашиглах, хаягдлыг багасгах арга замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, байгалийн баялгийг хамгаалж ажилладаг.

Нийгэм

Орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулж, ажлын байр бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг.

Эдийн засаг

Тогтвортой хөрөнгө оруулалт, орон нутгийн бизнесийг дэмжих бодлогоор эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж байна.

ХҮНИЙ НӨӨЦ

Нээлттэй ажлын байр

Эрдэнэ Монгол ХХК нь Монгол Улсад хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай, мэдээллээ ил тод тайлагнадаг уул уурхай, хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн компани юм.

Үйлдвэрийн засвар төлөвлөлтийн инженер

Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, өдөр тутмын болон төлөвлөгөөт зогсолтын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийн нөөцийг төлөвлөж, хуваарилах, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах

Мэдээлэл технологийн инеженер [ IT ]

Байгууллагын мэдээлэл технологи, дотоод сүлжээ, хяналтын камер зэргийн тохиргоо хийх, хэвийн ажиллагааг хангах, сүлжээ хоорондын хандах эрхийг тохируулах болон бусад АБТ-д заагдсан ажил үүргийг гүйцэтгэх

Нягтлан бодогч [ Баянхонгор аймагт ]

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, тооцоог хугацаанд нь гаргах.

Save Mazaalai

Үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолд үндэслэн Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан, 2024 оныг Мазаалай баавгайг гадаад, дотоодод сурталчлан таниулах ажлыг  шат дараатай зохион байгуулж буй. “МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажилд Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж,  хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан билээ. Улмаар, Мазаалай баавгайн амьдрах орчинг сайжруулах, идэш тэжээлээр хангах, Мазаалай судлаачдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, Мазаалай баавгайг олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг тогтмол  хийж, хэрэгжүүлж байна.