Боловсролыг дэмжих хөтөлбөр

Боловсролыг дэмжих хөтөлбөр

Орон нутгийн залуусын боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат оюутан залууст жил бүр сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулж байна.

80+

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил

20+

Жилийн туршлагатай

100000+

Нийт тарьсан мод

654+

Бусад тоон үзүүлэлт

Сүүлд хэрэгжүүлсэн ажлуудаас

Шинэжинст сумын оюутнууд ЦАЛИНТАЙ ОЮУТАН хөтөлбөрт хоёр дахь жилдээ хамрагдлаа

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шинэжинст сумын оюутан, залуусыг зуны амралтаа цалин орлоготой, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад орон нутагтаа эргэн ирж ажиллаж, амьдрах залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор "АМРАЛТААРАА АЖИЛЛАЯ - ЦАЛИНТАЙ ОЮУТАН" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дэлгэрэнгүй унших

“Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Баянхөндий төслийн зүгээс Баянхонгор аймгийн Шинэжинст сумын оюутан залууст ажил хөдөлмөрийн суурь дадлага, туршлага олгох замаар сурч, хөгжих боломжийг дэмжих, улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос эхлэн “Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн.

Дэлгэрэнгүй унших

“Баянхөндий төслийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2024-2028” хэрэгжүүлж эхэллээ

Баянхөндий төслийг хэрэгжүүлэгч Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Шинэжинст сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дэлгэрэнгүй унших