Орон нутгийн залуусыг чадавхжуулах зорилгоор мэргэжил олгож, ажлын байраар хангах энэхүү төслийн хүрээнд 8 ээлжинд нийт 164 хүн хамрагдаад байна.
Эрдэнэ Монгол ХХК орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд 2023 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран бүртгэлтэй ажилгүй иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэн ажиллав.
Баянхөндий төслийн дэд бүтцийн барилга бүтээн байгуулалтын бэлтгэл үе шатанд буюу төслийн талбайд ажлын цар хүрээнээс хамааран 13 аж ахуйн нэгжийн нийт 909 хүн түр болон байнгын орон тоонд ажиллаж байна.
“Эрдэнэ Монгол” ХХК нь “Энержи Ресурс” ХХК-тай 2023 онд Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Баянхөндий төсөлд ажил горилогч Баянхонгор аймгийн харьяат иргэдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Ухаа худаг уурхайн кемпэд байрлуулж ХММО-ын мэргэжил олгох сургалтад үе шаттайгаар хамруулах ажлыг эхлүүлээд байна.