Монгол Улсад ашигт малтмалын эрэл хайгуул, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэ Монгол ХХК" нь 2002 онд байгуулагдсан. Монгол орны өмнөд бүсэд 20 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компанийг уул уурхайн компаниудаас анхлан Монголын болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж эхэлсэн, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ Ресурс Девелопмент болон Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг “Монголиан Майнинг Корпрэйшн” компаниуд хамтран эзэмшдэг юм.
Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Барилга, бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны эцэст дуусгаж, олборлолтыг 2025 оны хоёрдугаар улирлаас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Төслийг хэрэгжүүлэх явцдаа хариуцлагатай уул уурхайн жишиг болох зорилго тавьсан бөгөөд энэ хүрээнд дэвшилтэд, шинэ технологиудыг Монгол Улсын уул уурхайн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.