Save Mazaalai

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН “МАЗААЛАЙ” БААВГАЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Дэлгэрэнгүй танилцуулга

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН “МАЗААЛАЙ” БААВГАЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 437-Р ТОГТООЛД ҮНДЭСЛЭН МАЗААЛАЙ БААВГАЙГ “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН”-ААР ЗАРЛАН, 2024 ОНЫГ МАЗААЛАЙ БААВГАЙГ ГАДААД, ДОТООДОД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖЛЫГ  ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ.

МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажилд Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж,  хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан билээ. Улмаар, Мазаалай баавгайн амьдрах орчинг сайжруулах, идэш тэжээлээр хангах, Мазаалай судлаачдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, Мазаалай баавгайг олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг тогтмол  хийж, хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго

Манай эрхэм зорилго

Монголын Мазаалай баавгайг устаж үгүй болохоос хамгаалж, байгаль орчныг нь хамгаалахад чиглэсэн орон нутгийн хамтын ажиллагаа, орчны нөхөн сэргээлт, олон нийтийн боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ яагаад чухал вэ

Говийн цөлийн хатуу ширүүн нөхцөл, усны болон хоол тэжээлийн хомсдолоос болж, 40 хүрэхгүй тооны Мазаалай баавгай үлдээд байна.

Манай арга барил

Бид орон нутгийн иргэд, судлаачид, байгаль хамгаалагчидтай хамтран усны эх үүсвэрийг хамгаалах, баавгайн тоо толгойг хянах, олон нийтэд мэдлэг түгээх ажлуудыг хийдэг.

Таны тусламж чухал

Хандив өргөх, сайн дурын ажилд оролцох, манай төслийг олон нийтэд түгээх замаар бидний үйлсийг дэмжээрэй—таны оролцоо Мазаалайг аврахад үнэтэй хувь нэмэр болно.

Төслийн хүрээнд

Мазаалай баавгайгаа хайрлацгаая, хамгаалцгаая

Эрдэнэ Монгол ХХК-иас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан зарласан “МАЗААЛАЙГАА МАГТЪЯ” пост бичих уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Дэлгэрэнгүй унших

“Мазаалайгаа магтъя” сошиал уралдаан зарлалаа

Бид үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах үйлсэд нэгдэж, БОАЖЯ-тай “Хамтран ажиллах Санамж бичиг” байгуулсан.

Дэлгэрэнгүй унших

“Монгол Мазаалай” баримтат кино бүтээв.

Эрдэнэ Монгол ХХК Байгаль, орчин аялал жуулчлалын яамтай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа.

Дэлгэрэнгүй унших

Мазаалайн гол идэш бажууна туршилтаар тариалав

Эрдэнэ Монгол ХХК  үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах ажилд нэгдэж, энэ хүрээндээ Мазаалай баавгайн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байгаа.

Дэлгэрэнгүй унших

Мазаалай болон хээрийн зэрлэг ан амьтдад зориулан ламын тооройн худагт хөв байгуулав

“Эрдэнэ Монгол” ХХК нь төслийн бүс нутгийн биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой ажилладаг.

Дэлгэрэнгүй унших

2000 км-ын урт зам туулж говийн зэрлэг амьтдад тэжээл хүргэв

Баянхөндий төслийн багийнхан говийн нэн ховор амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. 

Дэлгэрэнгүй унших

“Мазаалай баавгай” хамгаалалд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолоор 2024 оныг Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан ажиллаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй унших