“Монгол Мазаалай” баримтат кино бүтээв.

“Монгол Мазаалай” баримтат кино бүтээв.

Түгээх

Эрдэнэ Монгол ХХК Байгаль, орчин аялал жуулчлалын яамтай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд цор ганц Монголын говьд амьдардаг  нэн ховордсон говийн баавгайг гадаад, дотоодод сурталчлан таниулах, зорилгоор Централ телевиз, Хүрээлэн төсөлтэй хамтран “МОНГОЛ МАЗААЛАЙ”  хоёр ангит баримтат кино бүтээв.

Баримтат  кинонд Мазаалай баавгайн талаарх эрдэмтдийн сонирхолтой яриа, баримтуудыг үзүүлэхээс гадна Эрдэнэ Монгол ХХК,  салбарын яам, нутгийн захиргаа хамтран хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар үзүүлсэн. Тухайлбал, Мазаалай баавгайн тоо толгойг  нарийн тогтоох зорилгоор хийж буй сүүлийн үеийн судалгаануудын талаар, Мазаалай баавгай асар уудам газар нутагт тархан амьдардаг тухай эрдэмтдийн сонирхолтой яриануудаас гадна  идэш тэжээл хэрхэн тавьж өгч байгаа зэрэг сонирхолтой баримтуудыг үзүүлсэн юм. 

Баримтат кино бүтээх ажилд гэрээний дагуу  компанийн зүгээс 80 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн билээ.

Нийт харилцан яриа