Эрдэнэ Монгол ХХК-иас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан зарласан “МАЗААЛАЙГАА МАГТЪЯ” пост бичих уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Уралдаанд Баянхонгор аймгийн төв болон сумдаас сурагчид идэвхтэй оролцож, Мазаалайн талаарх өөрсдийн мэдлэгээ хуваалцан, хайрлан хамгаалах талаар уриалга дэвшүүлсэн сонирхолтой постуудыг ирүүлсэн бөгөөд олон нийтийн сүлжээн дэх хандалтаар нь ялагчдыг тодруулсан юм.
УРАЛДААНЫ ЯЛАГЧИД
Ж.Алтанцэцэг Номундалай цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч /Лайк 202 шэйр 436, комент 283/
Э.Мөнгөнсар Номундалай цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч /Лайк 524 шэйр 153, комент 225/
О.Маралмаа Номундалай цогцолбор сургуулийн 9Б ангийн сурагч /Лайк 36 шэйр 920, комент 23/
Эрдэнэ Монгол ХХК нь “Үндэсний бахархалт амьтан” болох мазаалайг хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлийг нь бэлдэх зэргээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа.
Энэ удаа хүүхэд, залуусын дунд Мазаалай баавгайн талаарх танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нэн ховор амьтныг хайрлан хамгаалах дадал суулгах, бусдыг уриалах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгууллаа.
Нийт харилцан яриа