ЭРДЭНЭ МОНГОЛ ХХК

Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч

Эрдэнэ Монгол ХХК нь ашигт малтмалын эрэл хайгуул, хөгжүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн ба хайгуул судалгааны хүрээнд Баянхөндий алтны төсөл, Хар Морь алтны төсөл, Алтан Нар алт-полиметаллын төсөл, Улаан алтны төслүүдийг нээн илрүүлсэн. Эрдэнэ Монгол ХХК-ийг Монгол, Торонтогийн хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) болон Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (HKSE:0975) хамтран эзэмшдэг. Эрдэнэ Монгол ХХК нь 2015 онд Баянхөндий алтны ордыг нээн илрүүлж, 2023 оноос эхлэн ил аргаар олборлох уурхай болон боловсруулах үйлдвэрийн цогцолборыг амжилттай байгуулан, өнөөдөр олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байна. Тус уурхай нь орчин үеийн дэвшилтэт технологи, олон улсын өндөр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд байгаль орчны хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хамтын ажиллагааг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон хэрэгжүүлж байна.

Удирдлагын баг

Эрдэнэ Монгол ХХК-ийн удирдлагын баг

А. Билгүүн

Гүйцэтгэх захирал

Х.Батболд

Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч

П. Баярмаа

Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч

Жон Лёнс

Өсөлт хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч

Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Эрхэм зорилго

Эрдэнэ Монгол ХХК нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд Монгол Улсын хууль,тогтоомжийг чанд мөрдөн, хариуцлагатай, нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажилладаг. Мөн аюулгүй ажиллагаа, ёс зүйд суурилсан засаглалын шилдэг удирдлагыг хэрэгжүүлж, салбартаа жишиг тогтоохыг зорьж байна. Эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг нийт оролцогч талуудад хүргэх нь бидний эрхэм зорилго юм.

Алсын хараа

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, үнэт металлын олборлолтын салбарт тэргүүлэгч компани болох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үнэт зүйлс

Бид аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг эрхэмлэдэг.

Тогтвортой хөгжил

“Эрдэнэ Монгол” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2007 оноос хойш орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн тогтвортой амьжиргааг сайжруулах бодлого баримталж, энэ хүрээндээ олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлж ирсэн. Бид Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар орон нутгийн оролцогч талуудтай тогтоосон харилцаагаа албажуулан Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээндээ дараах чиглэлүүдээр жил бүрийн төлөвлөгөөнд тусган төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.

.

.