Тарьмал ой байгуулах энэ ажлын хэрэгжилтийг хангахын тулд орон нутгийн иргэдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, мод тарьж ургуулсан иргэдэд урамшуулал олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Тэгвэл энэ жил Шинэжинст сумын дөрвөн иргэн уг урамшууллыг авахаар болжээ.