Эрдэнэ Монгол ХХК нутгийн унаган ургамлыг тарьж ургуулах зорилгоор тарьж суулгац, үрсэлгээ бэлтгэх ажлыг 2022 оноос хойш хийж байна. Энэ хугацаанд ургамал үржүүлгийн газартаа нийт 130.000 тарьж суулгацыг бэлтгээд байна. Энэхүү ажилд нутгийн иргэдийг татан оролцуулж хамтран ажиллаж байгаа билээ. Тодруулбал, хувиараа ургамал, мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой нутгийн иргэдийг ургамал үржүүлгийн газартаа гэрээтээр ажиллуулахын зэрэгцээ, байгаль орчны ажилчид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зааж сургах ажлыг давхар хийж байгаа юм.