Говийн бүсийн ургамлыг нутгийн иргэдтэй хамтран үржүүлж байна

Говийн бүсийн ургамлыг нутгийн иргэдтэй хамтран үржүүлж байна

Уншсан既読Read 16
ТүгээхShare共有する공유하기

Эрдэнэ Монгол ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоотойгоор говь цөлийн бүсийн  ургамлыг үр болон мөчрөөр үржүүлэн тарьж, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус ажил нь говийн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, усны хэрэглээ багатай ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлж, байгаль орчны тэнцвэрт байдалд эерэгээр нөлөөлөх зорилготой юм.

2025 онд уг ажлын хүрээнд байгальд ээлтэй, усны хэмнэлттэй усалгааны эко хувинг туршилтаар ашиглаж эхэлсэн. Энэхүү шинэ шийдэл нь усны хэрэглээг бууруулахын зэрэгцээ ургамлын ургалтад эерэг үр дүнтэй байгааг оролцогч иргэд онцолж байна.

Шинэжинст сумын иргэн Ш.Ганбат: “Говийн нөхцөлд тохирсон, байгальд ээлтэй аргаар ургамал тарьж буй нь сайшаалтай. Эко хувин ашигласнаар ургамал амархан ургаж, ус хэмнэгдэж байгаад баяртай байна. Ийм ажлуудад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээлээ.

Эрдэнэ Монгол ХХК нь  орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хадгалах, ногоон хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр олон талт ажлыг шат дараатай төлөвлөн, хэрэгжүүлж байна.