“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хашаандаа мод тарьж, ургуулсан Шинэжинст сумын иргэдэд урамшуулал олголоо

“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хашаандаа мод тарьж, ургуулсан Шинэжинст сумын иргэдэд урамшуулал олголоо

ТүгээхShare

 

Эрдэнэ Монгол ХХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг сая мод тарих амлалт өгсөн. Энэ хавар 5.2 га талбайд 7700 мод тарьсан бөгөөд бүгд амжилттай ургаж байна.

Тарьмал ой байгуулах энэ ажлын хэрэгжилтийг хангахын тулд орон нутгийн иргэдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, мод тарьж ургуулсан иргэдэд урамшуулал олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Тэгвэл энэ жил Шинэжинст сумын дөрвөн иргэн уг урамшууллыг авахаар болжээ.

Компанийн зүгээс гэрээний дагуу иргэдэд мод тарихад шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, тухайн иргэний тарьсан мод нь 85 хувийн ургалттай тохиолдолд урамшуулал олгохоор болсон нь үр дүнгээ өгч эхэлжээ.