
Баянхонгор аймгийн Шинэжинст сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан нутгийн зон олон баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Түүхт ойн босгон дээр Шинэжинст сум Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох "Алтангадас" одонгоор шагнагдсан нь баяр наадмын онцлох үйл явдал байв. Энэхүү шагнал нь Сэгс Цагаан Богд хайрхан, Эхийн голын баян бүрдийг түшиглэн аж төрж, алдарт цагаан ямаан сүргийг өсгөн үржүүлэн, нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрч иргэдийн хичээл зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлсний илэрхийлэл юм.
Эрдэнэ Монгол ХХК түүхт ойн баяр наадмын арга хэмжээнд оролцож, нутгийн иргэд, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн 70 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулалт хийж "Алтан ивээн тэтгэгч" болсон юм.








