Өнөөдөр олон улсын “Эх дэлхийн өдөр” тохиож байна. Эрдэнэ Монгол ХХК үйл ажиллагааныхаа бүх цаг үед Монгол улсын уул уурхайн салбарт байгаль орчны нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Манай хамт олон биологийн олон янз байдлыг хамгаалах, усны хэрэглээг хэмнэх, дахин ашиглах, мод тарих зэргээр байгаль дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Бид Баянхөндий төслийнхөө хүрээнд Монголын уул уурхайд анхдагч хаягдлын нэгдсэн сан байгуулж, говийн усыг 85 ХУВЬТАЙ өндөр түвшинд дахин ашиглах системийн бүтээн байгуулалтыг хийж байгаа.