Бид үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах үйлсэд нэгдэж, БОАЖЯ-тай “Хамтран ажиллах Санамж бичиг” байгуулсан. Санамж бичигт Баянхонгор аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газраас зохион байгуулах Мазаалай баавгайн хамгаалал, танин мэдэхүйн чиглэлийн арга хэмжээнд санхүүгийн дэмжлэх үзүүлж, хамтран ажиллах тухай тусгагдсан. Энэ хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллагаас тодорхой санал, санаачилга гаргаагүй тул Эрдэнэ Монгол ХХК бие даан "Мазаалайгаа магтъя" постны уралдааныг Баянхонгор аймгийн хүүхэд, залуусын дунд зарлалаа.
Уралдаанд оролцогч нь дэлхийн хаана ч байхгүй цор ганц Монголын говьд байдаг Мазаалай баавгайн тухай богино бичвэр /пост/ бичнэ.
Уралдааны нөхцөл
Уралдааны ЯЛАГЧ
Хэн оролцож болох вэ
Хугацаа: 9 дүгээр сарын 16-26-ны хооронд зохион байгуулагдана.
Эрдэнэ Монгол ХХК нь “Үндэсний бахархалт амьтан” болох мазаалайг хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлийг нь бэлдэх зэргээр олон ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд хүүхэд, залуусын дунд говийн баавгайн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хайрлан хамгаалах дадал суулгах зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна.
Нийт харилцан яриа