Эрдэнэ Монгол ХХК орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд 2023 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран бүртгэлтэй ажилгүй иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэн ажиллав. Энэ хүрээнд нийт 1992 иргэнийг ажлын байртай болгосон юм. Тодруулбал, 1425 иргэнийг байнгын 567 иргэнийг түр ажлын байраар хангажээ. Эдгээр иргэдийг аймгийн бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт ажиллуулсан бөгөөд тэдний цалин хөлсийг шийдвэрлэж өгсөн.