Ажлын байр

Хүний нөөц ба ажлын байр

Баянхөндий уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үе шатанд 400 орчим үндсэн ажлын байр бий болж, үүний 30 орчим хувийг орон нутгаас бүрдүүлэх зорилттой ажиллаж байна. Бид орон нутгийн иргэдийг чадавхжуулах, тогтвортой ажлын байраар хангах, урт хугацааны амьжиргааг дэмжихийг нийгмийн хариуцлагын бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлдэг. Бид зөвхөн ажлын байр бий болгохоос гадна ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Орон нутгийн иргэдийг чадавхжуулах, ажлын байраар хангах чиглэлд тууштай ажиллаж ирсэн. Хайгуулын шатанд 60 орчим иргэнийг мэргэжил эзэмшүүлэн ажлын байранд зуучилж, олборлолтын бэлтгэл үе шатанд 164 иргэнийг хүнд машин механизмын оператороор сурган дадлагажуулсан. Бүтээн байгуулалтын оргил үед 1,400 ажилтны 30 гаруй хувь буюу 520 гаруй нь орон нутгийн иргэд байсан нь төслийн орон нутгийн оролцоог бодитоор хангаж буйг илтгэнэ.

400+

шуууд ажлын байр

30%

орон нутгийн ажилтан

220+

иргэн сургаж, дадлагажуулсан

1,400

ажилтан (оргил үед ажилласан)

Ажлын байрууд

Ашиглалтын инженер /үйлдвэрт/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, үйлдвэрийн жигд ажиллагааг хангаж ажиллах

Үйлдвэрийн механик инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугамын угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг төлөвлөгөөт зорилтод хүргэх

Үйлдвэрийн засвар төлөвлөлтийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, өдөр тутмын болон төлөвлөгөөт зогсолтын засварын ажлын төлөвлөгөөг боловсруулах, засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэгийн нөөцийг төлөвлөж, хуваарилах, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж ажиллах

Уулын менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй, аюул осолгүй, үр ашигтай зохион байгуулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэх, ажиллагсдыг мэргэжлийн удирдлагаар хангах
Олборлолтын үйл ажиллагааг төлөвлөлтийн дагуу хамгийн үр ашигтай, бага зардлаар, аюул осолгүй зохион байгуулах

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, стандартуудыг төслийн талбарт ажил үүрэг гүйцэтгэж буй нийт ажилтнуудад мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавих, зөвлөн туслах, ажилтнуудад зориулсан ХАБЭА сургалт зохион байгуулах, шалгалт авах, АБТ-д заагдсан бусад ажил үүрэг гүйцэтгэх

Цахилгааны инженер (Барилга)

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлдвэрийн барилга угсралтын болон үйл ажиллагааны үед үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажилд хяналт тавих, ажлын зургийн дагуу гүйцэтгэл хангуулах, үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд явуулах, зохион байгуулалтын ажлыг төлөвлөн удирдах.

Захиргааны ажилтан / УБ оффис /

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлага болон ажилтнуудад захиргааны дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах; Албан хэргийн хөтлөлтийн журам, стандарт шаардлагад нийцүүлэн албан бичиг боловсруулах, хянах, баримт бичгийн хөтлөлт, бүрдэл-хяналтыг гүйцэтгэх; Баримт бичгээр тавьсан асуудлын шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг удирдлагад мэдээлэх; Архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх;

Анкет илгээх

Хэрвээ та манай багт нэгдэхийг хүсвэл хүсэлт илгээх формыг бөглөж, өөрийн мэдээллийг хавсарган илгээнэ үү.