Баянхөндий төслийн олборлолт, үйлдвэрлэлийн үе шат эхлэхтэй холбоотойгоор Эрдэнэ Монгол ХХК 400 ажлын байр шинээр зарлалаа. Энэ хүрээнд Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 2024 оны 12 дугаар сарын 10,11-ий өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Өдөрлөгөөр Эрдэнэ Монгол ХХК +400 ажлын байр, Энержи Ресурс ХХК +400 ажлын байрны танилцуулга хийх бөгөөд идэвхтэй ажил хайж буй иргэдийг сонгон шалгаруулалтаар тохирох ажлын байраар хангах боломжтой.
Эрдэнэ Монгол ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд Баянхөндий төслийг хэрэгжүүлэх үе шатандаа орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах бодлого баримталж буй.