Баянхонгор аймагт ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын танилцуулга өдөрлөг зохион байгуулна

Баянхонгор аймагт ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын танилцуулга өдөрлөг зохион байгуулна

ТүгээхShare共有する공유하기

Эрдэнэ Монгол ХХК нь Монгол, Германы хамтарсан технологийн коллеж болон Баянхонгор аймгийн Боловсролын газар-тай хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын танилцуулга өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр-т болно.

Өдөрлөгийн хүрээнд сурагчдад инженерийн чиглэлээр дотоод болон олон улсын түвшинд суралцах боломж, олон улсын инженерийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөрүүдийн боломжууд, инженерийн мэргэжлийн онцлог, салбарын байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулга хийх юм. 

Энэхүү өдөрлөг нь орон нутгийн ахлах ангийн сурагчдад инженерийн чиглэлээр боловсрол эзэмших боломжуудыг танилцуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашдын суралцах болон ажил мэргэжлийн сонголтоо илүү бодит мэдээлэлд тулгуурлан хийхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.