Шинэжинст сумын 69 жилийн ойн баяр наадамд хүндэтгэл үзүүлэн оролцлоо

Шинэжинст сумын 69 жилийн ойн баяр наадамд хүндэтгэл үзүүлэн оролцлоо

Уншсан既読Read 17
ТүгээхShare共有する공유하기

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Шинэжинст сум үүсэн байгуулагдсаны 69 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Эрдэнэ Монгол ХХК уламжлал ёсоор баяр наадмын өдрүүдэд нутгийн зон олонд хүндэтгэл үзүүллээ. Мөн компанийн зүгээс баяр наадмын үйл ажиллагаанд зориулан 30 сая төгрөгийн хандив өгсөн бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд зориулсан таван ширхэг өргөө цагаан гэрийг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн юм.