Эрдэнэ Монгол ХХК-ийн Уурхайн албаны геологичид компанид ажиллах хугацаандаа хуримтлуулсан туршлага, мэргэжлийн хувьд хэрхэн хөгжиж байгаа болон хамт олны уур амьсгалын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Ашиглалтын геологич Б.Алтайбаатар хэлэхдээ: “Геологичдын хувьд Эрдэнэ Монгол бол онцгой компани. Учир нь манайх зөвхөн ажлын байр санал болгодог бус, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, хамт олонтойгоо өсөж дэвших боломжийг бүрдүүлдэг таатай орчинтой” хэмээн онцолсон юм.
Эрдэнэ Монгол ХХК нь ашигт малтмалын эрэл хайгуул, хөгжүүлэлтийн чиглэлээр Монгол Улсын баруун өмнөд бүс нутагт олон жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Геологичдын хувьд энэхүү тогтвортой байдал, мэргэжлийн үнэт туршлага тэдний хамгийн том бахархал гэдгийг дурдаж байв.