Хүнд машин механзимын оператор /ХММО/-ын сургалтаар 140 иргэнийг мэргэшүүлэв

Хүнд машин механзимын оператор /ХММО/-ын сургалтаар 140 иргэнийг мэргэшүүлэв

Түгээх

“Эрдэнэ Монгол” ХХК нь “Энержи Ресурс” ХХК-тай 2023 онд Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Баянхөндий төсөлд ажил горилогч Баянхонгор аймгийн харьяат иргэдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Ухаа худаг уурхайн кемпэд байрлуулж ХММО-ын мэргэжил олгох сургалтад үе шаттайгаар хамруулах ажлыг эхлүүлээд байна. 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 7 ээлжийн сургалт зохион байгуулагдсан ба нийт 140 иргэнийг сургалтад хамруулж амжилттай төгсгөсөн. Сургалтад хамрагдсан иргэд 100 хувь ажлын байраар хангагдаж байгаа бөгөөд Баянхөндий төслийн уурхай ашиглалтад орох хүртэл Ухаа худаг уурхайд ажиллаж байгаа юм.