Эрдэнэ Монгол ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд Баянхөндий төслийг хэрэгжүүлэх үе шатандаа орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах бодлого баримталж буй.
Эрдэнэ Монгол ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймлов
Эрдэнэ Монгол ХХК-ийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүүгүй зээл" хөтөлбөрийг Шинэжинстчүүд үр өгөөжтэй хөтөлбөр хэмээн дүгнэлээ.
Шүдний эмч нарыг урьж, сумын хүүхдүүдэд амны хөндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулахаар боллоо.
Орон нутгийн залуусыг чадавхжуулах зорилгоор мэргэжил олгож, ажлын байраар хангах энэхүү төслийн хүрээнд 8 ээлжинд нийт 164 хүн хамрагдаад байна.
Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагт тулгамддаг иргэдээс хамгийн их санал хүсэлт ирүүлдэг асуудлыг шат дараатай шийдвэрлэхийг зорьдог.
Баянхөндий төслийн Нээлттэй өдөрлөгийн үеэр “Эхийн гол” орчимд газар тариалан, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх тухай орон нутгийн иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу “Эхийн гол” орчимд 4G сүлжээ нэвтрүүлсэн.
Орон нутгийн иргэдийн санал, шаардлага тавьсны дагуу Баянхонгор аймгийн төвөөс Шинэжинст сум чиглэлийн орон нутгийн чанартай авто замын шаардлагатай хэсгүүдэд зам засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
2023 оны 12-р сард зохион байгуулсан Инвест Баянхонгор хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор – Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозамын ТЭЗҮ боловсруулахаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулаад байсан.
Бидний ирээдүй болсон бяцхан хүүхэд багачуудын эрүүл орчинд сурч боловсрох хэрэгцээг хангах зорилгоор Шинэжинст сумын ЕБС, цэцэрлэгийг боловсон ариун цэврийн өрөөтэй болгох төслийг хэрэгжүүлсэн.
Баянхөндий төслийн баг сумын иргэдэд гол тулгамдсан асуудал болох унд, ахуйн усны чанар, хүртээмжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Шинэжинст сумын иргэдийн амьжиргааг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх цаашлаад орон нутагтаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэ Монгол ХХК Хаан банктай хамтран “Бичил бизнесийг дэмжих Хүүгүй зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Эрдэнэ Монгол ХХК мал мах, жимс, хүнсний ногооны хэрэгцээг орон нутгаас хангаж, нутгийн малчид, тариаланчдын бизнесийг дэмжих шат дараатай ажлуудыг 2023 оны 5 дугаар сараас эхлүүлсэн юм.
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шинэжинст сумын оюутан, залуусыг зуны амралтаа цалин орлоготой, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад орон нутагтаа эргэн ирж ажиллаж, амьдрах залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор "АМРАЛТААРАА АЖИЛЛАЯ - ЦАЛИНТАЙ ОЮУТАН" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.