Дэд бүтцийг сайжруулах хөтөлбөр

Дэд бүтцийг сайжруулах хөтөлбөр

Эрдэнэ Монгол ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Шинэжинст сумын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Унд, ахуйн усны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн судалгаанд үндэслэн сумын төвд ус цэнгэгжүүлэх байгууламжийг барьж, ашиглалтад орууллаа. Мөн боловсролын байгууллагуудын орчныг сайжруулах хүрээнд сургууль, цэцэрлэгийг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах ажлыг хэрэгжүүлж, сумын төсөвт байгууллагуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж байна. Үүнээс гадна бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор худаг гаргах, сэргээн засварлах, тохижуулах ажлуудыг жил бүр тогтмол хэрэгжүүлж, орон нутгийн дэд бүтцийг дэмжих хүрээнд зам засвар, арчлалт болон сайжруулсан шороон зам барих ажлыг хийж байна. Эдгээр ажлуудаар дамжуулан бид орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Сүүлд хэрэгжүүлсэн ажлуудаас

Эхийн гол орчимд 4G сүлжээ нэвтрүүлэв

Цааш үзэх

Авто замын сайжруулалтыг хийж гүйцэтгэж байна

Цааш үзэх

БАЯНХОНГОР – ШИНЭЖИНСТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Цааш үзэх