Эрдэнэ Монгол ХХК нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд Монгол Улсын хууль,тогтоомжийг чанд мөрдөн, хариуцлагатай, нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажилладаг. Мөн аюулгүй ажиллагаа, ёс зүйд суурилсан засаглалын шилдэг удирдлагыг хэрэгжүүлж, салбартаа жишиг тогтоохыг зорьж байна. Хайгуулаас олборлолт хүртэлх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хөгжүүлж, уул уурхайн салбарын үр өгөөжийг нийт оролцогч талуудад хүргэх нь бидний эрхэм зорилго юм.
Үнэт металлын олборлогч тэргүүлэх компани болох Дэлхийн томоохон алт-зэсийн бүс дэх Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Хөндий Эрдсийн Дүүрэгт алтны ордуудыг нээн илрүүлэх
Бидний үнэт зүйл бол ёс зүйд суурилсан засаглалын удирдлага юм. Ажилтан, удирдлага бүр дараах зарчмуудыг өдөр тутамд хэрэгжүүлэн ажиллахыг зорьдог. Үүнд: Аюулгүй ажиллагааг ханган ажиллах, Орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих, Байгаль орчинд ээлтэй, уул уурхайн шинэ технологийг нэвтрүүлэн ажиллах.
"Эрдэнэ Монгол" ХХК нь суурь болон үнэт металлын хайгуул, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр Монгол Улсын баруун өмнөд бүсэд 20 гаруй жил төвлөрч ажилласны үр дүнд Баянхөндий ордыг нээсэн.