.

Баянхөндий уурхай – Хариуцлагатай үйлдвэрлэл

Эрдэнэ Монгол ХХК нь ашигт малтмалын эрэл хайгуул, хөгжүүлэлтийн чиглэлээр 20 гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Тус компанийг Монгол болон Торонтогийн хөрөнгийн биржүүдэд давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN), мөн Хонг Конгын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (HKSE:0975) хамтран эзэмшдэг.

Эрдэнэ Монгол ХХК нь 2015 онд Баянхөндий алтны ордыг нээн илрүүлж, 2023 оноос эхлэн ил аргаар олборлох уурхай болон боловсруулах үйлдвэрийн цогцолборыг амжилттай байгуулан, өнөөдөр олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулж байна.

Тус уурхай нь орчин үеийн дэвшилтэт технологи, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгаль орчны хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн хамтын ажиллагааг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон хэрэгжүүлж байна.

Тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай уул уурхай

Баянхөндий уурхай нь олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, хариуцлагатай уул уурхайн жишгийг бодитоор хэрэгжүүлж буй.Орчин үеийн дэвшилтэт технологи, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг, найдвартай байдлыг ханган ажиллаж байна. Бид байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, нөөцийн зохистой ашиглалтыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж, урт хугацаанд тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өндөр стандартыг чанд мөрдөж, ажилтнуудын аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарахын зэрэгцээ орон нутгийн иргэд, хамтрагч талуудтай харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөллийг бий болгохыг зорин ажиллаж байна.