ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН “МАЗААЛАЙ” БААВГАЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН “МАЗААЛАЙ” БААВГАЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 437-Р ТОГТООЛД ҮНДЭСЛЭН МАЗААЛАЙ БААВГАЙГ “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ АМЬТАН”-ААР ЗАРЛАН, 2024 ОНЫГ МАЗААЛАЙ БААВГАЙГ ГАДААД, ДОТООДОД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ.
“МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажилд Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан билээ. Улмаар, Мазаалай баавгайн амьдрах орчинг сайжруулах, идэш тэжээлээр хангах, Мазаалай судлаачдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, Мазаалай баавгайг олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг тогтмол хийж, хэрэгжүүлж байна.
- Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. - 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй.
-Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.
- Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан. - Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг. - Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.
Доктор Мижиддорж: “Генетикийн ба сансрын дохиололт хүзүүвчний нарийн судалгаануудын ачаар Мазаалайн тоо толгой олширч байгааг тогтоосон
Дэлхий дээр өөр хаана ч байхгүй, зөвхөн Монголын говьд байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй. Говь цөлийн экологийн хүнд нөхцөлд олон зуун жил зохицон амьдарч ирсэн говийн баавгайг хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл цуглуулж, олон төрлийн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Мазаалайн гол тэжээл Бажууна хэмээх ургамлыг Эрдэнэ Монгол компани уугуул нутагт нь тариалж эхэлжээ.
Дэлхий дээр цор ганц Монголын говьд амьдардаг Мазаалай баавгай нь говьд ургадаг нэн ховор бажууна хэмээх ургамлаар хооллодог. Гэвч энэ ургамал нь зарим жил ургадаггүй учраас говийн нөхцөлд тусгайлан тарьж ургуулах ажлыг Эрдэнэ Монгол ХХК санаачлан хэрэгжүүлж эхэлсэн сайхан мэдээ байна. Тодруулбал, Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс зэргээр хооллодог маш том ургамал идэштэн. Гэвч бажууна маш ховор ургадаг бөгөөд зарим жилд ургахгүй байх ч тохиолдол бий. Үүнээс үүдэн Мазаалай баавгай хоол тэжээлээ хайн асар өргөн уудам нутгийг туулдаг байна. Иймд зөвхөн манай улсад байдаг онцлогтой энэхүү ховор амьтныг хамгаалан, өсгөж үржүүлэхийн тулд гол идэш болох бажууна болон говьд ургадаг бусад ховор ургамлыг тариалж эхэлсэн нь нэн ховор энэ амьтныг өсгөж үржүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол мазаалай
Хаяа хязгаар нь үл харагдах асар уудам говийн их нутагт хад асга, элсэн манхан, уул нуруудыг дамнан мазаалай баавгай тархан амьдардаг. Ийм их өргөн орон зайг эзлэн амьдардаг баавгайн зүйл дэлхийд мазаалайгаас өөр байхгүй.
Эрдэнэ Монгол ХХК-иас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан зарласан “МАЗААЛАЙГАА МАГТЪЯ” пост бичих уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Бид үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах үйлсэд нэгдэж, БОАЖЯ-тай “Хамтран ажиллах Санамж бичиг” байгуулсан.
Эрдэнэ Монгол ХХК Байгаль, орчин аялал жуулчлалын яамтай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа.
Эрдэнэ Монгол ХХК үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах ажилд нэгдэж, энэ хүрээндээ Мазаалай баавгайн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байгаа.
“Эрдэнэ Монгол” ХХК нь төслийн бүс нутгийн биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой ажилладаг.
Баянхөндий төслийн багийнхан говийн нэн ховор амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлуудыг хийж хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолоор 2024 оныг Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан ажиллаж байгаа билээ.