2000 км-ын урт зам туулж говийн зэрлэг амьтдад тэжээл хүргэв

ТүгээхShare

Баянхөндий төслийн багийнхан говийн нэн ховор амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлуудыг хийж хэрэгжүүлдэг. 

Энэ удаад 3-р сарын 15-17-нд  Шинэжинст сумын Цагаан сайр, Толь булаг, Хавтгай үржүүлгийн төв, Цагаан хаалга хэмээх газруудад аргал, янгир, зээр, хулан, хавтгай зэрэг туруутан амьтдад нийт 200 боодол өвс тавьж өглөө. Мөн Мазаалай баавгайн гол амьдрах орчин Шар хулсны нуруу, Сэгс цагаан богдын нийт 16 цэгт 18 тэжээлийн саванд хорголжин тэжээл тавьж өгөв. 

Эрдэнэ Монгол ХХК-ийн Байгаль орчны багийнхан хаврын хатуу ширүүн цаг үед нийт 2,000 орчим км зам туулж, 2.6 тонн өвс тэжээл тавьж өгөх ажлыг Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн захиргаа, Шинэжинст сумын байгаль хамгаалагчидтай хамтран хэрэгжүүллээ.

Нийт харилцан яриа