Баянхөндий уурхай нь олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулж, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн уул уурхайн шилдэг жишгийг тогтоохыг зорин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн шинэ үе

Баянхөндий уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолбор төсөл ашиглалтад орж, 2025 оны есдүгээр сард анхны бүтээгдэхүүнээ Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаасан. Өнөөдөр уурхайн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж байна.

Баянхөндий уурхай: Тогтвортой үнэ цэнэ, өгөөжийг бүтээх хариуцлагатай уул уурхай

Тус уурхай нь үйлдвэрлэлийн шатанд шилжин, Монгол Улсын алтны салбарын өсөлт, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Шинэ мэдээлэл

Нийгмийн хариуцлагын хүрээнд

Байгаль орчин

Усны нөөцийг дахин ашиглах, хаягдлыг багасгах арга замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, байгалийн баялгийг хамгаалж ажилладаг.

Нийгэм

Орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулж, ажлын байр бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг.

Эдийн засаг

Тогтвортой хөрөнгө оруулалт, орон нутгийн бизнесийг дэмжих бодлогоор эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж байна.

ХҮНИЙ НӨӨЦ

Орон нутгийн иргэдийг чадавхжуулж, тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байна

Бид орон нутгийн иргэдийг чадавхжуулах, тогтвортой ажлын байраар хангах, урт хугацааны амьжиргааг дэмжихийг нийгмийн хариуцлагын бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлдэг. Баянхөндий уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үе шатанд 400 гаруй үндсэн ажлын байр бий болж, үүний 30 хувийг орон нутгаас бүрдүүлэн ажиллаж байна. Бид хайгуулын үе шатанд 60 орчим иргэнийг мэргэжил эзэмшүүлэн ажлын байранд зуучилж, олборлолтын бэлтгэл үе шатанд 164 иргэнийг хүнд машин механизмын оператороор сурган дадлагажуулсан.

Save Mazaalai

Үндэсний бахархалт амьтан “Мазаалай” баавгайг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 437-р тогтоолд үндэслэн Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан”-аар зарлан, 2024 оныг Мазаалай баавгайг гадаад, дотоодод сурталчлан таниулах ажлыг  шат дараатай зохион байгуулж буй. “МАЗААЛАЙ” баавгайг олон улсад сурталчлах ажилд Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж,  хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулсан билээ. Улмаар, Мазаалай баавгайн амьдрах орчинг сайжруулах, идэш тэжээлээр хангах, Мазаалай судлаачдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, Мазаалай баавгайг олон нийтэд сурталчилан таниулах ажлуудыг тогтмол  хийж, хэрэгжүүлж байна.