Баянхөндий уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үе шатанд 400 орчим үндсэн ажлын байр бий болж, үүний 30 орчим хувийг орон нутгаас бүрдүүлэх зорилттой ажиллаж байна. Бид орон нутгийн иргэдийг чадавхжуулах, тогтвортой ажлын байраар хангах, урт хугацааны амьжиргааг дэмжихийг нийгмийн хариуцлагын бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлдэг. Бид зөвхөн ажлын байр бий болгохоос гадна ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Орон нутгийн иргэдийг чадавхжуулах, ажлын байраар хангах чиглэлд тууштай ажиллаж ирсэн. Хайгуулын шатанд 60 орчим иргэнийг мэргэжил эзэмшүүлэн ажлын байранд зуучилж, олборлолтын бэлтгэл үе шатанд 164 иргэнийг хүнд машин механизмын оператороор сурган дадлагажуулсан. Бүтээн байгуулалтын оргил үед 1,400 ажилтны 30 гаруй хувь буюу 520 гаруй нь орон нутгийн иргэд байсан нь төслийн орон нутгийн оролцоог бодитоор хангаж буйг илтгэнэ.