Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Бид нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Шинэжинст сумын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ хүрээнд сумын Эрүүл мэндийн төвд их засвар хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүллээ. Мөн говийн бүсийн усны хатуулаг, уур амьсгалын онцлогоос шалтгаалсан өвчлөлүүдийг судалж, иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулдаг. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, 3 хоногийн хугацаанд “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” үзлэгийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинетийг байгуулж, “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” 14 хоногийн аяныг зохион байгуулан давхардсан тоогоор 534 хүүхдэд анхан шатны үзлэг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Эдгээр ажлуудаар дамжуулан алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Сүүлд хэрэгжүүлсэн ажлуудаас

Эрдэнэ Монгол ХХК Шинэжинст сумын 534 хүүхдэд шүдний эмчилгээ хийх ажлыг зохион байгууллаа

Цааш үзэх