Ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр

Бид зөвхөн ажлын байр бий болгохоос гадна ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг.

Хүний нөөц ба ажлын байр

Бид орон нутгийн иргэдийг чадавхжуулах, тогтвортой ажлын байраар хангах, урт хугацааны амьжиргааг дэмжихийг нийгмийн хариуцлагын бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлдэг. Баянхөндий уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үе шатанд 400 гаруй үндсэн ажлын байр бий болж, үүний 30 хувийг орон нутгаас бүрдүүлэн ажиллаж байна. Бид хайгуулын үе шатанд 60 орчим иргэнийг мэргэжил эзэмшүүлэн ажлын байранд зуучилж, олборлолтын бэлтгэл үе шатанд 164 иргэнийг хүнд машин механизмын оператороор сурган дадлагажуулсан. Бүтээн байгуулалтын оргил үед 1,400 ажилтны 30 гаруй хувь буюу 520 гаруй нь орон нутгийн иргэд байсан нь төслийн орон нутгийн оролцоог бодитоор хангаж буйг илтгэнэ. Өнөөдөр бид ажилтнуудын ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой ажлын орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

400+

Төслийн хүрээнд бий болох ажлын байр

+30%

Орон нутгийн харьяалалтай ажиллах хүч

+200

Сургаж бэлтгэсэн мэргэжилтнүүд

+1400

ажилчдын тоо (бүтээн байгуулалтын оргил үед)

Сүүлд хэрэгжүүлсэн ажлуудаас

Н.Дашдаваа: Өрхийн бизнесийг дэмжсэн хөтөлбөр учраас зээлд өндөр шалгуур тавиагүй авахад хялбар байсан нь олзуурхууштай

Цааш үзэх

Э.Гаваа: Баянхөндий төсөлд геологийн туслахаар ажиллаж эхэлсэн

Цааш үзэх

800 гаруй нээлттэй ажлын байр зарлалаа

Цааш үзэх

Эрдэнэ Монгол ХХК 400 ажлын байр зарлалаа

Цааш үзэх

ХММО-ын 7 дугаар ээлжийн сургалт дуусаж, 8 дугаар ээлж эхэллээ

Цааш үзэх

1992 иргэнийг ажлын байранд зуучлах хөтөлбөр хэрэгжүүлэв

Цааш үзэх