Эрдэнэ Монгол ХХК-ийн жолооч Шинэжинст сумын иргэн Э.Гаваа нутагтаа хэрэгжиж байгаа томоохон төслийн үйл ажиллагаанд эхнээс нь гар бие оролцож байгаа болохоор цаашдаа ч мөн тууштай ажиллах бодолтой байгаа.
Эрдэнэ Монгол ХХК орон нутгийн иргэдийг түлхүү ажлын байраар хангах бодлого баримтлан ажилладаг. Өдгөө Баянхөндий төслийн талбайд Баянхонгор аймгийн 330 иргэн үүнээс Шинэжинст сумын 50 гаруй иргэн ажиллаж байна.
Бид 2025 оны 2 дугаар сарын 19,20,21-нд Энержи Ресурс ХХК-тай хамтран Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Та бүхэн манай хамт олонтой нэгдэхийг хүсвэл эдгээр өдрүүдэд Монгол-Японы төв (МУИС-ийн 1-р байр болон МУИС-ийн шинэ номын сангийн хойд талд) -ийг зорин ирээрэй.