Эрдэнэ Монгол ХХК болон Энержи Ресурс ХХК үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбоотойгоор 100 төрлийн албан тушаалд 800 гаруй ажлын байр зарлаад байна. Үндэсний тэргүүлэгч уул уурхайн компанин Энержи Ресурс ХХК болон Эрдэнэ Монгол ХХК шинээр зарлагдсан ажлын байрыг танилцуулахаар нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Ажлын байрны нээлттэй өдөрлөг Улаанбаатар хотод 2025 оны 2 дугаар сарын 19,20,21-нд гурван өдрийн турш өглөө 09:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы төвийн байранд болно.
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр та сонирхож буй ажлын байрандаа анкетаа бөглөөд газар дээр нь ажлын ярилцлагад орох боломжтой юм.
Өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэд дараах холбоосоор орж анкет бөглөх, https://forms.gle/Zvx3LxBNVPxmhcpSA, мөн 80009728 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.