ХММО-ын 7 дугаар ээлжийн сургалт дуусаж, 8 дугаар ээлж эхэллээ

ХММО-ын 7 дугаар ээлжийн сургалт дуусаж, 8 дугаар ээлж эхэллээ

ТүгээхShare

Хүнд машин механизмын операторын мэргэжил олгох 7 дугаар ээлжийн сургалт дуусаж, 8 дугаар ээлжийн сургалт эхэллээ.

Орон нутгийн залуусыг чадавхжуулах зорилгоор мэргэжил олгож, ажлын байраар хангах энэхүү төслийн хүрээнд 8 ээлжинд нийт 164 хүн хамрагдаад байна.

Нэг ээлжийн сургалтад Баянхонгор аймгийн сумдаас хүсэлт илгээж, бүртгүүлсэн 20 залууг сонгон суралцуулдаг бөгөөд одоогоор Шинэжинст сумаас хамгийн олон буюу 53 хүн суралцсан байна.

Амжилттай төгссөн 154 хүн Ухаа худаг уурхайд ажиллаж байна.

Эрдэнэ Монгол ХХК, Энержи Ресурс компанитай хамтран хэрэгжүүлж буй мэргэжил олгох уг хөтөлбөрийн төгсөгчид Баянхөндий төслийн олборлолтын үе шат эхлэхээр Баянхонгор аймаг руу шилжин ажиллах юм.