
Монгол Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиад өнгөрөгч долоо хоногт Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү оюуны томоохон арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг төлөөлсөн нийт 164 сурагч, 64 багш, Монголын математикийн олимпиадын хорооны 33 гишүүн оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус олимпиад нь математик сэтгэлгээг хөгжүүлэх, авьяаслаг сурагчдыг нээн илрүүлэх, цаашлаад олон улсын олимпиадад оролцох суурийг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Мөн орон нутагт зохион байгуулагдаж буй нь боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.
Эрдэнэ Монгол ХХК нь ирээдүйн инженер, судлаач, шинийг санаачлагч залуусыг дэмжих, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэ хүрээнд Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ.
Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадын үр дүнг доорх зурагт үзүүллээ.




