“Тэмээчдийн баяр–2025” Шинэжинст суманд амжилттай зохион байгуулагдлаа

“Тэмээчдийн баяр–2025” Шинэжинст суманд амжилттай зохион байгуулагдлаа

ТүгээхShare共有する공유하기

Шинэ оны босгон дээр Шинэжинст суманд Эрдэнэ Монгол ХХК-ийн нэрэмжит “Тэмээчдийн баяр–2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд Залаагийн хүрэн тэмээний соёл, уламжлалыг сурталчлах зорилгоор тус арга хэмжээг Эрдэнэ Монгол ХХК нь орон нутгийн удирдлага, малчидтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Энэ жилийн баярт гурван аймгийн 11 сумаас тэмээчид хүрэлцэн ирж оролцсоноор тэмээний соёл, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв уламжлалыг олон нийтэд өргөн хүрээнд таниулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Баярын хүрээнд тэмээтэй уралдаан, ур чадварын поло тэмцээн,  тэмээний цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь оролцогчдын талархлыг хүлээв.

Эрдэнэ Монгол ХХК нь орон нутгийн хөгжил, уламжлалт соёл, малчдын аж амьдралыг дэмжих, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ийнхүү орон нутгийн иргэдтэй хамтран соёлын өвийг хамгаалах ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байна.