БАЯНХОНГОР – ШИНЭЖИНСТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БАЯНХОНГОР – ШИНЭЖИНСТ ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ТүгээхShare

2023 оны 12-р сард зохион байгуулсан Инвест Баянхонгор хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор – Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозамын ТЭЗҮ боловсруулахаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулаад байсан.

Тэгвэл Баянхонгор – Шинэжинст чиглэлийн хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-г “Эрдэнэ Монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Ти Ай Би” ХХК боловсруулж дуусаад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд эх хувиар нь хүлээлгэн өглөө.

ТЭЗҮ-ийг боловсруулж, хүлээлгэн өгснөөр аймаг, сумыг холбосон хатуу хучилттай авто зам барих ажилд бодитой дэмжлэг болно.

Эрдэнэ Монгол ХХК орон нутгийн хөгжилд өндөр хувь нэмэртэй олон хөтөлбөрүүд хэрэгжүүлдгийн нэг нь дэд бүтцийг дэмжих чиглэл юм. Энэ хүрээнд ТЭЗҮ боловсруулж хүлээлгэн өглөө.