Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумын малчдыг өвлийг өнтэй давж, хаврын мал төллөлтөө амжилттай авахад нь туслах зорилгоор өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Нийт 4000 боодол өвс, 1200 шуудай хивгийг дээрх сумдын малчдад хуваан өгсөн юм. Шинэжинст сумын Онцгой комисст өвс, тэжээлийг хүлээлгэн өгөх үеэр сумын Засаг дарга Л.Батхуяг " Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, хаврын хатуу цагийг даван туулахад дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Сумынхаа иргэдэд ижил тэнцүү хувааж олгоно. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье" гэлээ.
Эрдэнэ Монгол ХХК жил бүр малчдад өвс тэжээлиийн дэмжлэг үзүүлэхээс гадна бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор мал маллагааны худгийг гаргаж малчдад тулгамдсан асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийг зорьж ажилладаг юм.