Баянхөндий төслийн зүгээс Баянхонгор аймгийн Шинэжинст сумын оюутан залууст ажил хөдөлмөрийн суурь дадлага, туршлага олгох замаар сурч, хөгжих боломжийг дэмжих, улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оноос эхлэн “Амралтаараа ажиллая” оюутны зуны хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн.
Баянхөндий төслийг хэрэгжүүлэгч Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Шинэжинст сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Эрдэнэ Монгол ХХК орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд 2023 онд Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран бүртгэлтэй ажилгүй иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлэн ажиллав.
Баянхөндий төслийн дэд бүтцийн барилга бүтээн байгуулалтын бэлтгэл үе шатанд буюу төслийн талбайд ажлын цар хүрээнээс хамааран 13 аж ахуйн нэгжийн нийт 909 хүн түр болон байнгын орон тоонд ажиллаж байна.
“Эрдэнэ Монгол” ХХК нь “Энержи Ресурс” ХХК-тай 2023 онд Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Баянхөндий төсөлд ажил горилогч Баянхонгор аймгийн харьяат иргэдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах Ухаа худаг уурхайн кемпэд байрлуулж ХММО-ын мэргэжил олгох сургалтад үе шаттайгаар хамруулах ажлыг эхлүүлээд байна.