Ц.Одгэрэл: Өрхийн бизнесээ өргөжүүлэхэд Эрдэнэ Монгол ХХК-ийн "Хүүгүй зээл" хөтөлбөр том дэмжлэг болсон

Ц.Одгэрэл: Өрхийн бизнесээ өргөжүүлэхэд Эрдэнэ Монгол ХХК-ийн "Хүүгүй зээл" хөтөлбөр том дэмжлэг болсон

ТүгээхShare공유하기

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Жижиг дунд болон, өрхийн бизнесийг дэмжих зорилгоор хүүгүй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хаан банктай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт хамрагдсан анхлан зээлдэгчдийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаад "Баян-Од" оёдлын цехийн захирал Ц.Одгэрэлийг танилцуулж байна. Тэрээр хүүгүй зээл хөтөлбөрийг үр дүнтэй, хүртээмжтэй хөтөлбөр хэмээн дүгнэсэн. "Зээлийн санхүүжилтийг ажлын байраа өргөжүүлж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэхэд зарцуулсан. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч захиалга тасралтгүй ирж, нэлээд ачаалалтай ажиллаж байгаа. Цаашдаа нутгийнхаа нэрийг гаргаж, шүтээн хайрханыхаа нэрээр нэрлэсэн брэнд гаргах зорилготой.  Өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд  Хүүгүй зээл хөтөлбөр том дэмжлэг болж байна"  хэмээн ярилаа.