Эрдэнэ Монгол ХХК-ийн хамт олон сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал ёсоор Шинэжинст сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2025.02.24-ий өдөр сумын Соёлын төвд зохион байгууллаа. Энэ үеэр ахмадуудад урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлэг гардуулсан бөгөөд өөрийн биеэр оролцох боломжгүй настнуудад гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн. Уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд Шинэжинст сумын ахмадууд өргөнөөр оролцож, нутгийн ах дүү төрөл төрөгсдөдөө сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.