Шинэжинст суманд мах боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг судалж ТЭЗҮ-ийг боловлсрууллаа

Шинэжинст суманд мах боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг судалж ТЭЗҮ-ийг боловлсрууллаа

ТүгээхShare공유하기

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхийг зорьдог.  Энэ хүрээнд өнгөрсөн онд бид  Шинэжинст суманд мах боловсруулах үйлдвэр барьж байгуулах боломжтой эсэх талаар ТЭЗҮ-ийг “Хөгжлийн шийдэл” ТББ-аар хийж, гүйцэтгүүллээ. Бэлэн болсон ТЭЗҮ-ийг орон нутгийн удирдлагад өнгөрөгч баасан гарагт/2025.01.17/ хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Шинэжинст сумын Засаг дарга Л.Батхуяг хэлэхдээ “Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх  боломжийг судалж, ТЭЗҮ боловсруулж өгсөнд талархал илэрхийлээд энэхүү ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжит хувилбарыг судална” гэлээ.

ТЭЗҮ-ийг боловсруулсан “Хөгжлийн шийдэл” ТББ-ын мэргэжилтний зүгээс тус суманд мах боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой. Ингэснээр малчдын малыг эргэлтэд оруулах ойролцоох сум, аймаг цаашлаад Улаанбаатар хот руу мах боловсруулж нийлүүлэх боломжтой бөгөөд ажлын байр, орлого нэмэгдэх эдийн засгийн үр өгөөжтэй гэлээ.

Эрдэнэ Монгол ХХК-ийн зүгээс урт хугацаанд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  төсөл хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрүүдийг өнгөрсөн жилүүдэд шат дараатай хэрэгжүүлсэн ирсэн.