Шинэжинст сумын хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 14 хоногийн аян үргэлжилж байна

Шинэжинст сумын хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 14 хоногийн аян үргэлжилж байна

ТүгээхShare

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэ удаад "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" аяныг зохион байгуулж байна. Тодруулбал,  Баянхонгор аймгийн "Шигтгээ дент" шүдний эмнэлэгийн эмч нарын багийг урьж, Шинэжинст суманд 14 хоногийн хугацаанд сумын хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байна. Эрдэнэ Монгол ХХК өнгөрсөн аравдугаар сард сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоноглолтой шүдний кабинетыг тохижуулан хүлээлгэн өгөөд байсан. Харин сумын эмнэлэгт шүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй тул ийнхүү шүдний эмч нарыг урьж ажиллуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Аян  12 дугаар сарын 14-нд өндөрлөнө.