З.Тунгалаг: Нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр хувийн компанийн урилгаар ирж ажиллаж байгаа тохиолдол анхных болж байна

З.Тунгалаг: Нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр хувийн компанийн урилгаар ирж ажиллаж байгаа тохиолдол анхных болж байна

Уншсан 26
ТүгээхShare공유하기

Эрдэнэ Монгол ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэжинст сумын иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамруулахаар  “Эрүүл мэндийн өдөрлөг” арга хэмжээг 2025.04.6,7,8-нд зохион байгууллаа.   Өдөрлөгийн үеэр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулсан юм.

Шинэжинст суманд ажилласан эмч нар орон нутгийн онцлогоос шалтгаалан иргэдийн дунд зонхилон тохиолддог байсан цөс чулуужих, бөөр шээсний замын өвчлөл буурч байгааг онцолж байлаа. Мөн хувийн хэвшлийн компани нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулан эмч нарыг урьж ажиллуулж байгаа нь зөв жишиг гэлээ.