Шинэжинст сумын унд, ахуйн ус хангамжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлэв

Шинэжинст сумын унд, ахуйн ус хангамжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлэв

Түгээх

Баянхөндий төслийн баг сумын иргэдэд гол тулгамдсан асуудал болох унд, ахуйн усны чанар, хүртээмжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тус сумын усны эх үүсвэр худгуудтай газар дээр нь нарийн танилцаж, хэмжилт судалгаануудыг хийсний үндсэн дээр ус цэнгэгжүүлэн цэвэршүүлэх байгууламж, ус түгээх байр зэргийг барьж ашиглалтад оруулан сумын захиргаанд 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Ингэснээр Шинэжинст сумынхан маань төхөөрөмжөөр шүүгдсэн эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх болсон. Гэвч усны хатуулаг өндөр учраас шүүгдсэн усыг буцалгахад цагаан тунадас үүсч байсан. Тэгвэл энэ асуудлыг урвуу осмосын төхөөрөмж нэмэлтээр суурилуулснаар шийдвэрлэж чадсан. 2024.06.23-нд мэргэжлийн лабораторид сорьц илгээн шинжлүүлэхэд “Химийн үзүүлэлтүүд нь ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна” гэх дүгнэлтийг ирүүлснээр Шинэжинстийнхний ундны усны асуудал нэгмөсөн шийдэгдсэн юм.