Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шинэжинст сумын оюутан, залуусыг зуны амралтаа цалин орлоготой, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад орон нутагтаа эргэн ирж ажиллаж, амьдрах залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор "АМРАЛТААРАА АЖИЛЛАЯ - ЦАЛИНТАЙ ОЮУТАН" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил тус хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт орон нутгийн харьяалалтай 23 оюутан хамрагдлаа. Тэдгээр оюутнууд сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв зэрэг төсөвт байгууллагад ажилласнаас гадна эрэгтэй оюутнууд байгаль орчны байцаагчтай хамтран мод тарих ажилд туслан ажилласан.
Зуны амралтаараа ажил хөдөлмөрийн туршлага хуримтлуулж, нэмэлт орлого олж, баг хамт олны дунд үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа оюутнууд хэлж байв.