Эрдэнэ Монгол ХХК шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар шалгарлаа

Эрдэнэ Монгол ХХК шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар шалгарлаа

ТүгээхShare

Эрдэс баялгийн салбарын 2024 оны шилдгийг шалгаруулах "Miners Day 2024" Хүндэтгэлийн арга хэмжээ 2024.12.25-нд  амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үдэш өнгөрч буй оны амжилт бүтээлээ дүгнэж, бусдыгаа манлайлан ажилласан шилдгүүдийг шалгаруулан,  алдаршууллаа. 

Эрдэс баялгийн салбарын 2024 оны Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар "Эрдэнэ Монгол" ХХК тодорлоо.

“Эрдэнэ Монгол” ХХК нь Баянхөндий алтны төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлэн ашиглалтын шатанд амжилттай ахиц гаргаж, уул уурхайн салбарт бодит хөрөнгө оруулалт хийсэн амжилтаараа “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарсан юм. 

Эрдэнэ Монгол ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг. 

Үүнд: 

  • Ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Боловсролыг дэмжих
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
  • Байгаль орчныг хамгаалах, сайжруулах
  • Дэд бүтцийг дэмжих
  • Соёлын өвийг хамгаалах 
  • Мазаалай хамгаалах  хөтөлбөр 

Дээрх чиглэлүүдээр жил бүр орон нутгийн иргэд, удирдлагаас санал авч, судалгаа хийсний дүнд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийдэг юм. Энэ онд иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих,  ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Хаан банктай хамтран хэрэгжүүлсэн "Хүүгүй зээл" хөтөлбөр хамгийн эрэлттэй үр дүнтэй байгаа билээ.