Эрдэнэ Монгол ХХК “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн Аравдугаар сар д сумын ЭМТ-д шүдний иж бүрэн тоноглогдсон кабинетыг тохижуулан, хүлээлгэж өгсөн.
Харин энэ удаад шүдний эмч нарыг урьж, сумын хүүхдүүдэд амны хөндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулахаар боллоо.
Аймгийн “Шигтгээ дент” шүдний эмнэлэгтэй хамтран маргаашаас /2024.11.30-2024.12.14/ эхлэн 14 хоног сумын хүүхдүүдэд хуваарийн дагуу үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгч, анхан шатны эмчилгээг хийх юм.