
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн малчдыг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр уламжлал болгон өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж ирсэн.
Энэ жилийн тухайд 11 дүгээр сарын эхээр Баян-Өндөр, Шинэжинст сумын ЗДТГ-т тус бүр 2000 боодол өвс, 1000 боодол малын тэжээлийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. Хүлээлгэн өгсөн өвс, тэжээлийг багийн дарга нар малчин өрхүүдэд хуваарилах ажлыг хийх юм.
Энэхүү дэмжлэг нь малчдын амьжиргааг дэмжих, мал сүргээ өнтэй өвөлжүүлж, хаваржуулахад бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэж байна.


